ВИДЕО: Францын Ерөнхийлөгчийг алгадсан этгээдийг баривчилжээ

ВИДЕО: Францын Ерөнхийлөгчийг алгадсан этгээдийг баривчилжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Тайн Лэрмитаж тосгоны иргэдтэй уулзах үеэр нэгэн эрэгтэй алгаджээ. Тэрбээр Францын зүүн хэсэгт орших уг тосгоны бизнес эрхлэгчидтэй цар тахлын дараах эдийн засгийн байдлын талаар уулзалт зохион байгуулж, дараа нь цугласан иргэдтэй мэндчилж байсан юм.

Гэтэл нүдний шил, амны хаалт зүүсэн нэгэн эр Ерөнхийлөгчөө алгадсан байна. Үүгээр ч зогсохгүй тэр “Макронизм сөнөтүгэй” гэж хашхиран, “Montjoie Saint Denis” гэх хаант засаглалыг дэмжигчдийн уриаг хэлжээ.

Улмаар бие хамгаалагчид Макроныг хамгаалалтдаа авч, алгадсан эрийг холдуулсан байна. Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар уг хэрэгт холбоотой хоёр эрийг баривчилжээ.

ВИДЕО: