СЕХ: Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 11.49 хувьтай байна

СЕХ: Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 11.49 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд дахь ирцийн мэдээллийг нэгтгэсэн байна. Улсын хэмжээнд сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2.040.698 /хоёр сая дөчин мянга зургаан зуун ерин найм/ хүн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх юм.

Өглөөний 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 229.803 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 11.49 хувьтай үргэлжилж байна.

Санал өгсөн иргэдийг насаар нь ангилж харвал 70-аас дээш насныхан хамгийн идэвхтэй саналаа өгсөн байна. Харин 18-19 насныхан хамгийн бага ирцтэй явж байгаа аж. Аймаг, нийслэлээр нь ангилж харвал Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотод нийт санал өгөх иргэдийн 10 гаруй хувь саналаа өгөөд байна.

СЕХ-ноос ирцийн мэдээг 12.00, 15.00, 17.00, 20.00, 22.00 цагт мэдээлэх юм. Ирцийн нэгтгэсэн мэдээллийг эндээс үзнэ үү.