НАСА 2024 оны сарны аялалд зориулан бүтээсэн сансрын нисэгчийн өмсгөлийг танилцууллаа

НАСА 2024 оны сарны аялалд зориулан бүтээсэн сансрын нисэгчийн өмсгөлийг танилцууллаа

АНУ 2024 онд анхны эмэгтэй, өнгөт арьс нисгэгчийг сар руу илгээхээр төлөвлөж буй. Тэгвэл тус улсын Үндэсний нисэх, сансрын захиргаа/НАСА/ уг  аялалд зориулан сансрын нисгэгчийн цоо шинэ өмсгөл зохион бүтээснээ танилцууллаа.

Сансрын нисгэгчид огторгуйн хүйтэн температураас хамгаалж олон давхарга бүхий тусгай өмсгөл өмсдөг. Тэгвэл шинээр бүтээсэн өмсгөл нь 16 гаруй давхаргатай бөгөөд хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа юм. 

Холливудын кинонуудад сансрын нисгэгчийн өмсгөлийг нь хэдхэн минутын дотор өмсөж буйгаар харуулсан хэсэг цөөнгүй гардаг. Тэгвэл сансрын нисгэгчийн хувцсыг өмсүүлэхэд багагүй хугацаа ордог бөгөөд хэд хэдэн хүн тусалдаг аж. Шинээр бүтээсэн хувцсыг сар руу гарахаас өмнө Олон Улсын сансрын станцад туршиж үзэх юм байна.

Эх сурвалж: CNN