Ц.Элбэгдорж: Хүн ихтэй, идэвхтэй байна өө

Ц.Элбэгдорж: Хүн ихтэй, идэвхтэй байна өө

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхлээд байна. Харин 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 11.49 хувь байгаа талаар Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдлээ.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санал өгөх байранд очиж, саналаа өгсөн байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа “Эрдэнэ мэт саналаа өглөө. Хүн ихтэй, идэвхтэй байна өө. Сонгуульдаа оролцчихоод эрхээ эдэл гээд байгаа биз” гэжээ.