Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн ирцийг харзнаж байгаад САНАЛАА өгөх аж

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн ирцийг харзнаж байгаад САНАЛАА өгөх аж

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэлсэн. 11:43 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 13.55 хувьтай байна.

Өнөөдөр төрийн гурван өндөрлөг хэзээ, хаана саналаа өгөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд яг одоо Баянзүрх дүүргийн 25-26-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өгч байна. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 12.00 цагт Хан-Уул дүүрэгт байрлах "JET School" -д саналаа өгөхөө мэдэгдсэн.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд хэзээ, хаана саналаа өгөхөө одоогоор тодорхой мэдээлээгүй байна. Тэрбээр ирцийн байдлыг харж буй бөгөөд үдээс хойш саналаа өгнө гэх мэдээлэл байгаа юм. Дашрамд дурдахад, тэрбээр өнгөрсөн удаагийн сонгуулиар үдээс хойш саналаа өгч байсан билээ.