“Санал авах байранд 22:00 цагаас өмнө хурууны хээгээ уншуулж амжаагүй бол сонгуульд оролцох боломжгүй”

“Санал авах байранд 22:00 цагаас өмнө хурууны хээгээ уншуулж амжаагүй бол сонгуульд оролцох боломжгүй”

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна.

СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Хурууны хээний мэдээлэлд үндэслээд сонгогч саналаа өгөх боломжтой. Учир нь хурууны хээ унших төхөөрөмж ажиллахгүй болсон эсвэл хурууны хээ уншихгүй тохиолдолд тухайн иргэний бүртгэлийн баримт бичигтэй тулгаж, шалгаад санал өгөх боломжийг бүрдүүлэх юм.  Иймээс иргэд санал авах байранд очихдоо иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг авч очино.

Мөн ТҮЦ машины лавлагаа байж болно. Санал авах байранд 22:00 цагт орж ирсэн боловч хурууны хээгээ уншуулж амжаагүй байх юм бол тухайн сонгогч нь саналаа өгөх боломжгүй болно. Иймээс сонгогчид санал хураалтад эрт оролцох шаардлагатай байна.

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "Санал тоолох төхөөрмжтэй холбоотой дуудлага одоогийн байдлаар 15 ирсэн байна. Төхөөрөмжүүдийг цаг тухайд нь засаж янзлаад хэвийн горимд шилжсэн” гэв.