Урьдчилсан дүн мэдээгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 70 гаруй хувиар ялж байна

Урьдчилсан дүн мэдээгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 70 гаруй хувиар ялж байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт /2021.06.09/ 22.00 цагт албан ёсоор хаагдлаа. Ирцийн мэдээллийг яг одоо нэгтгэж буй бөгөөд одоогийн байдлаар 58.99 хувьтай байна хэмээн мэдээлжээ. Гэхдээ энэ нь эцэслэгдсэн дүн биш юм. Нэмэгдэх магадлалтай гэсэн үг.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын саналыг танилцуулж буй бөгөөд улсын хэмжээнд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 715,491 иргэн буюу 71 хувийн саналыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч 61,950,  "Зөв ХҮН-Электрат эвсэл"-ээс нэр дэвшигч Д.Энхбат 221.713 иргэний саналыг тус, тус аваад байна. 

Харин 64,253 иргэн цагаан сонголт хийжээ. Энэ нь Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн авсан саналаас давсан үзүүлэлт юм. Саналын хороодын дүн удахгүй нэгтгэгдэж дуусна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж байна. 

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: