У.Хүрэлсүх: Залуу хойч үедээ сайн, сайхан амьдрал үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно

У.Хүрэлсүх: Залуу хойч үедээ сайн, сайхан амьдрал үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 65 орчим хувиар ялалт байгууллаа. Үүнтэй холбоотойгоор МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 60 орчим хувь сонгуульд оролцож, миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Чин сэтгэлээсээ талархаж байна. Асар их хариуцлага гэж хүлээж авч байна. Хэлснээ хэрэгжүүлэх, тогтвортой ажиллаасай, хийж байсан ажлаа дуусгаасай гэж итгэл найдвар үүрүүлж байна гэж ойлгож байна. Үүнийг хичээл зүтгэлээр хариулах болно.

Улс орны сайн сайхан амьдрал, залуу хойч үедээ сайн сайхан амьдрал үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно. Өрсөлдөгч нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Сайхан өрсөлдлөө. Шударга сайхан, зардал багатай сонгууль боллоо. Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.