АН-аас 12:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “УЛС ТӨР”-ийн мэдэгдэл хийх бололтой

АН-аас 12:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “УЛС ТӨР”-ийн мэдэгдэл хийх бололтой

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.09/ дуусаж, энэ удаа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан байдлаар 65 гаруй хувийн саналаар ялалт байгууллаа.

У.Хүрэлсүх өнгөрөгч шөнө хийсэн мэдээлэлдээ, “Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 60 орчим хувь сонгуульд оролцож, миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Чин сэтгэлээсээ талархаж байна” гэсэн юм.

Харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат өөрийн твиттер хуудастаа “Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт” гэж мэдэгдсэн.

Харин энэ хугацаанд АН-аас ямар нэг улс төрийн мэдэгдэл хийгээгүй юм. Тэгвэл өнөөдөр /2021.06.10/ 12:00 цагт тус намаас өчигдөр болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт, үр дүнгийн талаар “улс төрийн мэдэгдэл хийнэ” гэсэн мэдээлэл байна.