С.Тулга: Бид олимпийн эрхээ барьж тавин алдсан ч ард түмнийхээ итгэлийг алдахгүйгээр улам хичээнэ

С.Тулга: Бид олимпийн эрхээ барьж тавин алдсан ч ард түмнийхээ итгэлийг алдахгүйгээр улам хичээнэ

ФИБА 3х3 олимпын эрхийн тэмцээнд оролцсон Монгол улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг өнөө өглөө эх орондоо ирсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч товч мэдээлэл өглөө.

Монгол Улсын 3х3 шигшээ багийн дасгалжуулагч, МУГД С.Тулга "Олимпийн эрхээ хоёр ч удаа аваад алдлаа. 2019 оны 11-р сарын 1-ний өдөр Америкийн багийг хожиж дэлхийн 206 орноос  4-т жагссан ч зохион байгуулагч Япон улсад алдсан. Сая эрх авах тэмцээний эхний тоглолтон дээр өнгөрсөн дэлхийн аварга Польшийн багтай таарч хожсон. Хоёр удаа эрхээ алдсан ч гурав дах удаагаа үзье гээд их дайрсан ч өөрсдөөсөө болж нэг оноогоор хожигдсон. Олимпийн эрхийг дэлхийд наймхан улс авч байхад 206 орноос шалгарч, олимпийн эрхээс барьж тавиад л барьж, тавиад л байлаа. Ямар ч байсан Ази тивийн төлөөлөл болж дэлхийд Монголын сагсан бөмбөг гэсэн сайхан спортоор өрсөлдлөө. Алдсан алдаагаа засаад Монгол түмэндээ олимп, тив дэлхийд амжилт гаргаж буйгаа харуулахын төлөө хичээнэ ээ" гэв.