С.Эрдэнэ: Асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн

С.Эрдэнэ: Асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн

Өчигдөр болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөлтөөр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт 833,326 иргэний саналыг авч ялалт байгуулсан.  Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,832 иргэн, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат 246,968 иргэний санал авсан бол 71,937 иргэн “цагаан сонголт” хийсэн талаар СЕХ-ноос саяхан мэдээлсэн. 

Тэгвэл АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа “Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү” хэмээжээ.