М.Тулгатын, тамгатай АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хандаж “МЭДЭГДЭЛ” гаргажээ

М.Тулгатын, тамгатай АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хандаж “МЭДЭГДЭЛ” гаргажээ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулж, харин АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ ялагдал хүлээсэн.

Үүнтэй холбоотойгоор М.Тулгатын буюу албан ёсны тамгатай АН-аас мэдэгдэл хийж, “МАН-д баяр хүргэх болоогүй” гэж мэдэгдсэн. Харин удалгүй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийгөө АН-ын дарга гэж танилцуулаад, мэдээлэл хийхдээ, “Энэ удаагийн ялагдал бол АН-ын дотоод зөрчилдөөнтэй холбоотой юм. Бид нэр дэвшигчдийн эсрэг ажиллаагүй. Иргэдийнхээ итгэл найдварыг дахин олж авахын тулд асар том өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл М.Тулгатын тамгатай АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хандаж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, “АН-ын нэрийг барьж янз бүрийн мэдэгдэл хийхгүй байхыг О.Цогтгэрэлд анхааруулж байна” гэжээ.

АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хандаж гаргасан мэдэгдэл




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө