ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн анхны төрийн тэргүүн болов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн анхны төрийн тэргүүн болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэж, цахилгаан илгээсэн тухай Кремлийн төлөөлөгч пүрэв гарагт /2021.06.10/ мэдээлжээ.

Ерөнхийлөгч В.Путин уг цахилгаандаа “Сонгуулийн үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг батлан харууллаа. Төрийн тэргүүнийхээ хувьд та Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээжээ.  

Зургаадугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүх 67.76 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд В.Путин баяр хүргээд байна.

Эх сурвалж: Kremlin.ru