Д.Энхбат: Энэ сонгууль Монголын улс төрийн авилгын рекордыг эвдсэн байх

Д.Энхбат: Энэ сонгууль Монголын улс төрийн авилгын рекордыг эвдсэн байх

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат энэ долоо хоногт болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 200 мянга гаруй хүний санал авч, хоёрдугаарт орсон. Харин тэрээр энэ хугацаанд коронавирусийн халдвар авсан тул Улсын II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тэгвэл тэрээр өөрийн твиттер хуудаста “Энэ сонгууль Монголын улс төрийн авилгын рекордыг эвдсэн байх. Үнэндээ бид МАН, Хүрэлсүхтэй ч биш, харин улс төрийн авилгын шуургыг тууллаа. Төр өөрөө улс төрийн авилгын хэрэгсэл болж эзлэгдсэн байна. Ардчилал нь улс төрийн авилгын тогтолцоогоор солигдох цагт улс орны итгэл, найдвар бөхдөг гэдэг” хэмээжээ. Тодруулбал, эрх баригч намаас энэ удаагийн сонгуулийн үеэр МАН-ын 100 жилийн ойн одонг дагуулсан мөнгө, мөн Засгийн газраас малчдад 100 мянган төгрөг зэргийг тараасан билээ.