​Б.Жавхлан: Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний хэмжээ багасаж халамж, хөнгөлөлтүүдийг зогсооно

​Б.Жавхлан: Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний хэмжээ багасаж халамж, хөнгөлөлтүүдийг зогсооно

Сангийн сайд Б.Жавхлан Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахим хэлбэрт шилжих нээлтийн ёслолд оролцох үеэр долдугаар сарын 1-ээс төрөөс үзүүлж байгаа бүх тусламж, дэмжлэгийг зогсооно гэдгийг мэдэгдлээ.

Тэрээр "Ирэх долоодугаар сарын 1-нээс бүх халамжийн чиглэлийн арга хэмжээний хугацаа дуусаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс төсөв санхүү яах вэ, улсын үйлдвэрийн газрууд цаашид хэрхэн хичээж ажиллах, ямар дэглэм үйлчлэх вэ гэдгийг судална. Сүүлийн нэг жилийн хугацаанд үзүүлсэн хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт зэрэг халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зогсооно.

Ковидын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Шийдвэр гаргахад хараахан болоогүй байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад бидэнд шилжилтийн үе хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдгийг одоо шууд хэлэхэд хараахан эрт байна” гэлээ

Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч буй асуудлаар болон төсвийн орлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө