Төрийн байгуулалтын хороогоор У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг хэлэлцэж байна

Төрийн байгуулалтын хороогоор У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг хэлэлцэж байна

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг хэлэлцэж байна. 

Байнгын хорооны хуралдааны дараа Улсын Их Хурал 14.00 цагаас хуралдаж уг асуудлыг хэлэлцэнэ. Хуулийн дагуу сонгуулийн дүн гарснаас 30 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгч тангараг өргөнө. Тангараг өргөснөөр хуучин Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусна. Мөн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхаа болих юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сонгуулийн дүнд эргэлзэж буй хэсэг олон байна. Гар тооллого хийхэд зөрүү гарсан уу. Хар машиныг хакердсан гэгдэж байна. Энэ тал дээр албан ёсны тайлбар өгнө үү.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Гар тооллого хийхэд нэг ч санал зөрөөгүй. Хакердсан гэх мэт ямар ч асуудал гараагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө