У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-ны морь цагт тангараг өргөнө

У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-ны морь цагт тангараг өргөнө

Өнөөдөр СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцлээ. 

Улмаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь дэмжив.  Харин тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт зохион байгуулахаар боллоо.  Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон байна.