Л.Энх-Амгалан: 0-2 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахгүй. Хувьсах зардлыг нь эцэг, эхчүүдэд нь олгоно

Л.Энх-Амгалан: 0-2 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахгүй. Хувьсах зардлыг нь эцэг, эхчүүдэд нь олгоно

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр энэ үеэр "Боловсролын зээлийн санхүүжилтийн гуравны нэг буюу 12-15 тэрбум төгрөгийг Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд сургахаар 100 гаруйхан хүүхдэд зарцуулж байна. Мөн тус зээлийг нийт 147 мянган оюутны дөнгөж таван хувьд олгож байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, сангийн тогтолцоог шударга, хүртээмжтэй, ил тод болгох систем рүү шилжүүлнэ. Боловсролын зээлийн санд төсвөөс нийт 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байдаг.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүүхдийн мөнгөний 11 мянгыг боловсролын салбараас татсан. Иймээс гадаад болон дотоодод сурах болон хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох байсан зээлийг танасан.

Гэхдээ 6000 орчим суралцагчийн буцалтгүй тусламж болох 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэв.

Мөн хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй талаар "Ирэх долоо хоногт бид Боловсролын багц хуулиа өргөн барих гэж байна. 3-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж үзнэ. Харин 0-3 насыг боловсрол гэж үзэхгүй. Энэ бол хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал. Цаашдаа хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй гэдэг нь буруу ойлголт. Цэцэрлэг өөрийн хүчин чадал, боломжийг ашиглаж ясли, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээг нээж болно. Боловсролын багц хуулиар сургуулийн өмнөх боловсролд 3-5 нас гэдгийг тодорхой болгож байна. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийг онцгойлон анхааръя. Ялангуяа 5 нас нь сургуульд орохын өмнөх нас учраас онцгойлон анхаарч ирэх жилд 100 хувь цэцэрлэгт хамруулна. Харин 0-2 настай хүүхдүүдэд сонголт өгнө. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ асран хамгаалж болно. Эсвэл ясли, хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно. 

Хоёр настай хүүхдүүдэд олгодог хувьсах зардал буюу 110-120 мянган төгрөгийг эцэг, эхчүүдэд сар бүр олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянган төгрөг, хүүхдийн мөнгийг нэмж олгоно. Тэгэхээр 0-2 настай хүүхдийн эцэг, эхчүүдэд 200-300 мянган төгрөгийн дэмжлэгийг нэг сард төрөөс олгож байна. Тэр мөнгөөрөө эцэг, эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно" гэлээ. 

ҮЗЭХ: