10 ихэр хүүхэд төрүүлсэн Өмнөд Африк эмэгтэйг Гиннесийн номд бүртгэжээ

10 ихэр хүүхэд төрүүлсэн Өмнөд Африк эмэгтэйг Гиннесийн номд бүртгэжээ

10 хүүхэд төрүүлсэн Өмнө Африкийн иргэн Госиаме Тамара Ситхолийг Гиннесийн номд бүртгэжээ. Тэрбээр долоон хүү, гурван охиныг зургадугаар сарын 08-ны өдөр орон нутгийн эмнэлэгт төрүүлсэн юм. Ингэхдээ таван хүүхдээ өөрөөрөө, тавыг нь кисар хагалгаагаар төрүүлжээ.

Тамара бүсгүй 37 настай

Бүсгүйд эмч нар найман удаа үзлэг хийсний эцэст 10 хүүхэд хэвлийд нь бойжиж буйг тогтоосон байна. Тухайн үед Госиаме Тамара Ситхолийн нөхөр нэгэн зэрэг 10 хүүхэдтэй болно гэдгээ сонсоод маш их цочирдож байсан аж.

Тэрбээр эхнэрээ төрсний дараа "Бид долоон хөвгүүн, гурван охинтой боллоо. Би маш их аз жаргалтай байна” хэмээн Претория Ньюс агентлагт ярьжээ. Эх, хүүхдүүд одоо эмнэлгийн  хяналтад байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байна.   

2009 онд АНУ-ын иргэн найман хүүхэд төрүүлж Гиннесийн амжилтыг эвдэж байжээ. Энэ амжилтыг өнгөрсөн сард Малигийн 25 настай бүсгүй Халима Сиссе эвдсэн бөгөөд тэрбээр есөн хүүхэд төрүүлсэн юм. Гурваас дээш нярай хүүхдийн төрөлт маш ховор тохиолддог бөгөөд ихэнх хос зохиомлоор үр суулгуулдаг. Тэгвэл Малигийн бүсгүй болон Госиаме Тамара Ситхол нарын жирэмслэлт зохиомол бус буюу "байгалийн" жирэмслэлт аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө