ОХУ-т 23 км туузан дамжуургаар нүүрсний уурхайг боомттой холбож эхэллээ

ОХУ-т 23 км туузан дамжуургаар нүүрсний уурхайг боомттой холбож эхэллээ

ОХУ-ын “Восточная горнорудная компания”-ийн эзэмшлийн нүүрсний уурхайг боомттой холбож туузан дамжуургаар угсарч эхэлсэн байна. Солнцевский нүүрсний  уурхайгаас далайн боомт хүртэл нийт 23 км үргэлжлэх дамжуурга нь одоогоор тус улсад хамгийн уртдаа тооцогдож байгаа юм. 

Мөн төхөөрөмжийг байгуулснаар уурхайн тээвэрлэлт 2 дахин нэмэгдэж жилд 20 сая тонн хүртэлх нүүрс тээвэрлэнэ гэж тооцжээ. Түүнчлэн, өндөр хэмийн хүйтний улиралтай тус бүс нутагт нүүрсийг шуурхай тээвэрлэхэд дэвшилтэт технологи гэдгийг дурдсан байна.  

Энэхүү төсөл нь нийт 7 тэрбум рублийн (97 сая ам.доллар) өртөгтэй аж. Мөн төслийг Алс Дорнодын бүс нутагт “Нүүрсний “ногоон” кластер” байгуулах зорилтоор Владивостокийн чөлөөт боомтын бүсийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажээ.

 Эх сурвалж: Mongolian Mining Journal




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө