Ангараг гарагт байрлах Хятадын роботын зургийг АНУ-ын хөлөг тойрог замаас авсан байна

Ангараг гарагт байрлах Хятадын роботын зургийг АНУ-ын хөлөг тойрог замаас авсан байна

Ангараг гарагийн тойрог замд ажиллаж буй Хятадын Zhurong робот станцын гэрэл зургийг АНУ-ын MRO (Mars Reconnaissance Orbiter) хөлөг буулган авч дэлхийд ирүүлжээ.

Хятадын станц анх газардсан газраасаа холгүй ажиллаж байгааг уг гэрэл зурагт харуулсан байна. Энэ нь Хятадын робот станц Ангарагт буусныг хөндлөнгийн этгээд баталсан анхны тохиолдол юм.

Хятадын судалгааны робот станц 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Ангараг гарагийн хойд хагасын Utopia Planitia нэртэй тэгш газарт буусан билээ. Zhurong станц нь 240 кг жинтэй бөгөөд  2000-аад оны үед NASA-гийн Ангарагт илгээж байсан Spirit, Opportunity станцуудтай төстэй харагддаг байна. 

Мөн Zhurong станц орчноо харах хэд хэдэн камертайгаас гадна чулуулгийн бүтцийг задлан шинжлэх, цаг уурыг судлах зэрэг нийт таван багажаар тоноглогджээ. Ангараг гарагийн өөр хэсэгт АНУ-ын Curiosity, Perseverance нэртэй робот станцууд ч бас үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

                                                                                                         

                                                                                                      Эх сурвалж: https://www.bbc.com 




Өнөөдөр хонь өдөр

53 минутын өмнө