Э.Цэндбаатар гавьяат цолоор, З.Шинэчагтга “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

Э.Цэндбаатар гавьяат цолоор, З.Шинэчагтга “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.

Энэ үеэр ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, ОУХМ Э.Цэндбаатар гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалаа. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтга “Алтан гадас” одон хүртсэн байна. “Мастер тулаанч” шоуны ялагч З.Шинэчагтга ур чадвар, эрэмгий дайчин тоглолт, биеэ авч яваа байдал зэрэг олон чанараараа монголчуудын төдийгүй дэлхийн спорт сонирхогчдын хайртай тулаанчдын нэг билээ.