ВИДЕО: Тэмцээний үеэр ухаан алдсан Данийн хөлбөмбөгчний биеийн байдал тогтворжжээ

ВИДЕО: Тэмцээний үеэр ухаан алдсан Данийн хөлбөмбөгчний биеийн байдал тогтворжжээ

“Евро 2020”-ийн үеэр Данийн хагас хамгаалагч Кристиан Эриксен Финляндын багийн эсрэг тоглож байхдаа гэнэт ухаан алдсан юм. Улмаар талбай дээр яаралтай тусламж үзүүлснээс 10 минутын дараа тэрбээр ухаан орж, эмнэлэгт хүргэгдсэн. Тэгвэл өнөөдөр Данийн хөлбөмбөгийн холбооноос Кристиан Эриксенийн биеийн байдал тогтворжсон гэж мэдэгдлээ. Эмч нар түүнийг зүрхний шигдээс болсон гэж үзжээ. 

Кристиан Эриксенийг эмнэлэгт хүргэсний дараа тоглолтыг үргэлжлүүлсэн бөгөөд Данийн тамирчдыг талбайд эргэн ирэхэд өрсөлдөгч багийнхан болон үзэгчид алга ташин угтсан юм. 

Мөн түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх үеэр үзэгчид болон бүх тамирчид чимээгүй болж залбирч байсан нь спортын сэтгэл хөдөлгөм агшны нэг байлаа.

Данийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Каспер Хюлманд тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр нулимс дуслуулан "Үнэхээр хүнд хэцүү үдэш байлаа.  Энэ явдал  амьдралын хамгийн чухал зүйл юу болохыг бүгдэд нь санууллаа” гэжээ. 

Эриксен бол Данийн “Интер Милан” клубийн тоглогч. Тэрбээр Тоттенхэмд долоон жилийг өнгөрөөсөн бөгөөд 305 тоглолтод 69 гоол оруулж байв. 

 Эриксенийг ухаан алдсаны дараа Данийн тамирчид залбирч байна

Данийн тамирчдыг талбайд эргэн ирсний дараа

Эх сурвалж: BBC