Канадын ЗХ-ний орлогч дарга бэлгийн хүчирхийлэлд шалгагдаж буй сайдтай гольф тоглосны улмаас огцорчээ

Канадын ЗХ-ний орлогч дарга бэлгийн хүчирхийлэлд шалгагдаж буй сайдтай гольф тоглосны улмаас огцорчээ

Канад улсын Зэвсэгт хүчин /ЗХ/-ний орлогч командлагч Майк Роулеог бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа тус улсын Батлан ​​хамгаалах /БХ/-ын сайд асан Жонатан Венстэй хамт гольф тоглосон хэмээн огцруулсан байна.

Тодруулбал, Дэслэгч Генерал Роулео нь экс генерал Вэнсэд холбогдох хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчдыг хянах эрх мэдэлтэй байсан бөгөөд тус улсын ард иргэдийн дунд энэхүү асуудал нь хурцдаж, цэрэг армийн итгэлцлийг улам дордуулахад ихээхэн нөлөөтэй байгаа аж.

Тэдний хамт гольф тоглосон тухай мэдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн “The Globe and Mail, Global News” мэдээллийн хэрэгслээр цацагдсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард Генерал Вэнс өөртэй нь бэлгийн харьцаанд холбогдсон гэх гомдлыг няцааж байсан бөгөөд одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байсан юм. Харин сая энэ зургадугаар сарын 2-нд Канад улсын нийслэл Оттава хотод хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын хамт гольф тоглосноо генерал Роулео өөрөө хүлээн зөвшөөрснөөр энэхүү шийдэлд хүрэн огцорчээ.