Токио-2020 Олимпийн дүрмийн номыг эцсийн байдлаар танилцууллаа

Токио-2020 Олимпийн дүрмийн номыг эцсийн байдлаар танилцууллаа

Энэ мягмар гарагт /2021.06.15/ олимпын наадмын шинэчилсэн найруулгын дагуу ТОКИО-2020 наадмын номын эцсийн хэвлэл танилцуулагдсан байна.

Энэхүү номонл Ковид 19 буюу цар тахалтай холбоотой дүрмийг зөрчсөн тамирчид болон албан тушаалтнуудыг уг наадмаас хөөх магадлал өндөр болохыг дүрэмд тусгасан гэжээ.

Тодруулбал, ОУОХ, ОУПО, Токио-2020 зохион байгуулах хорооноос гаргасан дүрмийн гурав дахь хувилбар нь өмнөх хэвлэлтэй харьцуулахад 10 гаруй хуудас нэмэгдсэн ба номын тухайд ихэнх агуулга нь туршилт, үр дагавар, хориг арга хэмжээний тухай дүрэм журам юм. Мөн тамирчдад анхааруулга, магадлан итгэмжлэлээс түр болон бүрмөсөн татгалзах, түр болон бүр мөсөн эрх хасах, наадамд оролцохгүй байх тэмцээнээс хасах, санхүүгийн хориг тавих зэрэг болзошгүй үр дагаварт үндэслэн номонд тэмдэглэжээ.

Энэхүү шинэчилсэн хувилбар нь тухайн байгууллага эсвэл Японы эрх баригчдаас тус тусын дүрэм, журмын дагуу авсан арга хэмжээ, хориг арга хэмжээ байж болохыг онцолсон юм.

ОУОХ-ны гүйцэтгэх захирал Кристоф Дуби хэлэхдээ, "Наадмын бүх оролцогчид болон Японы ард түмний аюулгүй байдлыг хангах үүднээс номонд дурдсан арга хэмжээг хүндэтгэх нь нэн чухал юм” гэжээ.

Мөн Токио-2020 үйл ажиллагааны үндсэн төвийн дарга Хидемаса Накамура, “Оролцогч нарыг тус дүрмийн номыг чанд мөрдөж ажиллана гэдэгт найдаж байгаа” хэмээн хэлсэн юм.