“Самсунг” компани 6G утасгүй сүлжээг танилцууллаа

“Самсунг” компани 6G утасгүй сүлжээг танилцууллаа

БНСУ-ын "Самсунг электроникс" компани Калифорнийн Санта Барбара их сургуультай хамтран 6G Terahertz (THz) утасгүй холбооны анхны загварыг үзүүлснээ зарлалаа.

Тодруулбал, саяхан буюу энэ зургадугаар сарын 12-нд болсон Олон улсын харилцаа холбооны бага хурал дээр “Samsung Research”, “Samsung Research America”, “Калифорнийн Санта Барбара” их сургуулийн судлаачид утасгүй холболтыг харуулсан 6G үеийн технологийг танилцуулжээ.

“Самсунг” нь технологийн шинэчлэл болох 5G ба 6G стандартчиллаараа тэргүүн эгнээнд явж ирсэн. Энэхүү 6G-гийн мэдээллийн дээд хурд нь 5G-ээс 50 дахин хурдан бөгөөд агаарын хоцрогдол аравны нэг болж буурах боломжтой.  Эдгээр сайжруулалт нь 6G гипер холболтын үйлчилгээ, өргөтгөсөн бодит байдал (XR), өндөр найдвартай мобайл голограмм гэх мэт мультимедиа туршлагыг ашиглах боломжийг олгох юм.

Эх сурвалж: Samsung newsroom