Бангладешийн эргээс холгүй далайд үхэх аюулд орсон хоёр зааныг нутгийн иргэд аварчээ. Хос заан Мьянмарт байсан сүргээсээ салж, Бангладешийн бүсэд нэвтэрсэн бөгөөд тэнгисийн усанд дөрвөн хоног гацсаны эцэст, Бенгалийн булан руу сэлсэн байна. Энэ үеэр нутгийн иргэд олсоор хүзүүг нь оосорлон эрэг рүү гаргажээ. Заануудад хоол өгч, ундалсны дараа ойролцоох ойд аваачих гэнэ.
Сүүлийн жилүүдэд заануудын амьдардаг бүсэд хүмүүс мод бэлтгэж, газар тариалан эрхлэх болсноор заан сүрэглэн дайжих үзэгдэл их болжээ. Улмаар хүний амьдардаг бүсэд нэвтэрч хохирол учруулах болсон тул иргэд ихээхэн сэрэмжлэх болсон байна.
Эх сурвалж: BBC