Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын ТОВ ГАРААГҮЙ байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын ТОВ ГАРААГҮЙ байна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг энэ сарын 12 /2021.08.12/-ны өдөр ЭСЯ-ны зусланд хүлээн авч уулзсан.Энэ үеэрээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл”-ийн талаар санал солилцсон гэж ГХЯ-наас мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлал хийх тов одоогоор гараагүй байгаа талаар ГХЯ-наас мэдээлжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өнгөрөгч долдугаар сард утсаар ярихдаа, “цахимаар болох Дорнын эдийн засгийн форум-VI чуулга уулзалтад оролцохыг урьсан” байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганд зайнаас оролцох ажээ.




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө