Жо Байден Ардчиллын дээд хэмжээний уулзалтад Монгол тэргүүтэй 110 улсыг урьсан ч Орос, Хятадыг “орхижээ”

Жо Байден Ардчиллын дээд хэмжээний уулзалтад Монгол тэргүүтэй 110 улсыг урьсан ч Орос, Хятадыг “орхижээ”

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд “The Summit for Democracy" буюу Ардчиллын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаачилга гаргаж, 110 улсын төр засгийн төлөөлөгч, удирдагчдыг оролцохыг урьжээ.

Урилга илгээсэн 110 орны тоонд Монгол улс багтсан байна. Гэвч Жо Байден манай хойд хөрш ОХУ, БНХАУ-д урилга илгээгээгүй нь улс төр судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна.

БНХАУ-ын талаас өөрсдийг нь уриагүй хэрнээ Тайваньд урилга илгээсэнд ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлж, “Жо Байденыг алдаа хийсэн” гэжээ.

Учир нь тус улс Тайванийг тусгаар тогтносон газар нутагтай, олон улсын тавцанд хууль ёсоор зөвшөөрөгдөхийг эсэргүүцсээр ирсэн юм. Уулзалтад Ази тивээс Япон, Өмнөд Солонгос зэрэг АНУ-ын холбоотон орнууд уригдсан бол Тайланд, Вьетнам зэрэг зарим орон багтаагүй байна. Урилга илгээсэн өөр нэгэн анхаарал татсан улс нь Египет болон НАТО-ийн гишүүн орон Турк байв. Харин Ойрхи Дорнодоос хоёрхон орон буюу Израиль, Иракийг урьжээ. Чуулга уулзалт цахимаар болох бөгөөд дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцэл, авилгатай хийх тэмцэл, хүний эрхийг дээдлэх нь гэсэн үндсэн гурван асуудлын хүрээнд зөвлөлдөх юм. Урилга хүлээн орнуудын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө