Монгол улсын хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлт НЭГ ТҮВШНЭЭР ахижээ

Монгол улсын хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлт НЭГ ТҮВШНЭЭР ахижээ

Дэлхийд нэр хүндтэй сivicus monitor байгууллагаас улс орнуудын эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтийг үнэлж судалгаа хийсэн байна.

Судалгааны дүнгээр Монгол улсын эрх чөлөөний үзүүлэлт нэг хувиар ахиж, гурваас хоёрдугаар түвшин рүү оржээ. Энэ түвшинд иргэд нь эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангагддаг боловч маш цөөн тохиолдолд хүний эрхийг зөрчдөг улсуудыг багтаадаг аж. 

Тус судалгаанд нийт 197 улс хамрагддаг бөгөөд 2021 онд хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлтээр ганцхан улс түвшин ахисан нь Монгол болсон байна. Үүнд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт нэмэгдсэн мөн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аас хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хуулиудыг баталсан нь нөлөөлжээ. УИХ-аас 2021 оны хавар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь олон улсын түвшинд сайшаагджээ. Дэлхийн улс орнуудыг тогтсон шалгуураар ангилахдаа хаалттайгаас нээлттэй гэх таван ангилалд хуваадаг байна.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө