Н.Учрал: Ганцхан сарын дотор Монгол улсад виртуал хөрөнгийн 14 бирж шинээр нэмэгдлээ

Н.Учрал: Ганцхан сарын дотор Монгол улсад виртуал хөрөнгийн 14 бирж шинээр нэмэгдлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуульд оруулж байгаа гол өөрчлөлтийн талаар ажлын хэсгийн ахлагч Н.Учрал мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард найман бирж үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 22 бирж болсон байна. Нийт 65 койн байгаагаас анхдагч захиалгаа авсан 22, арилжаалагдаж байгаа 16, хүлээгдэж байгаа 27 койн байна. Анхдагч захиалгаар 339 тэрбум төгрөгийн захиалга хийгдсэн бол хоёрдогч захиалгын арилжааг тооцох боломжгүй ч 7-10 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн гэсэн таамаглал байна. Тиймээс хурдан хугацаанд "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийг батлах шаардлага үүсч байгаа. Гэхдээ энэ хууль виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулахгүй, үйлчилгээ үзүүлэгч нар буюу биржүүдийг л зохицуулах хууль.

Хууль байхгүй байхад гарсан үйлчилгээний харилцааг энэ хууль зохицуулахгүй. Хуульд төр энэ харилцаанд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг маш тодорхой заасан. Харин үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг батлан гаргаснаар бүртгэлтэй биржээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа гэсэн үг" гэлээ.

ҮЗЭХ: