ЗТХ-ийн сайд Л.Халтартай Оросын Зам тээврийн сайд В.Г.Савельев уулзахгүй ажээ

ЗТХ-ийн сайд Л.Халтартай Оросын Зам тээврийн сайд В.Г.Савельев уулзахгүй ажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ долоо хоногийн Пүрэв гараг /2021.12.16/-т ОХУ-ын Москва хотод болох айлчлалын үеэр ОХУ-ын Зам тээврийн сайд В.Г.Савельев манай улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай уулзахаас татгалзсан гэх мэдээлэл эх сурвалаас бидэнд ирсэн. Учир нь тэрээр “Монголын сайдыг хүлээж авах боломжгүй, харин Тээврийн дэд сайд А.В.Токаревтай уулзаж болно” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл энэ талаар ЗТХЯ-наас мэдэгдэл гаргаж, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ- ын Төмөр замын ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзаж, төмөр замын асуудлаар яриа хэлэлцээр хийх юм” гэж мэдэгдлээ. Ямартай ч Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Зам тээврийн сайд В.Г.Савельевтай уулзахгүй бололтой.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө