Н.Уртнасан: Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг хямд үнэтэй холбон тайлбарлаж байна

Н.Уртнасан: Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг хямд үнэтэй холбон тайлбарлаж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Уоаанбаатар хотын агаарын бохирдлыг асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жилийн агаарын бохирдлын үндсэн шалтгааныг бохирдуулагч эх үүсвэр тус бүрээр нь судалсан. Ингэхэд ерөнхийдөө агаар бохирдуулагч тоосонцорын хоёр төрөл, химийн төрөл байна гэж үзсэн.

Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол нүүрсний хэрэглээ. 2019-2020 онд 320 мянган тонн нүүрс хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнийг үнэтэй нь холбож тайлбарлаж байгаа зүйл бий. Өнөөдөр түүхий нүүрс 8,000 мянган төгрөгийн үнэтэй байна. 8,000 төгрөгөөр нүүрс авах уу, 1,875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна" гэдэг хариулт өглөө.