Баянхонгор аймгийн Галуут суманд 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Галуут суманд 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг Ёлын гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80км, сумын төвөөс хойд зүгт 56 км-т, Ө-46°11’24.0” У-100°21’00.0”E/ өчигдөр /2021.01.14/-ний өдрийн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Харин тус газар нутагладаг иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.