НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын сүүлийн үеийн мэдээллээр, хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд 1842 энгийн иргэн, үүний дотор 148 хүүхэд нас барсан. Мөн 2493 хүн шархадсаны дотор 233 хүүхэд байсан гэж мэдэгджээ.
Харин эдгээр хохиросон хүмүүсээс Донбасст 656 хүн нас барж, 1260 хүн шархадсан байна. Байлдааны ажиллагаанаас болж зарим газраас мэдээлэл хүлээн авах хугацаа хойшилж байгаа тул бодит тоо хамаагүй их байгаа гэж тус хэлтэс тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Varlamov news