СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вива сити орчимд баавгай орж ирсэн гэх дуудлагын дагуу НБОГ-ын алба хаагчид ажиллаж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вива сити орчимд баавгай орж ирсэн гэх дуудлагын дагуу НБОГ-ын алба хаагчид ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд 2026 он гарсаар суурьшлын бүсэд баавгай орж ирсэн гэх нийт 754 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн талаар холбогдох байгууллагууд мэдээлжээ.

Тэгвэл өнөөдөр (2026.10.10) Хан-Уул дүүргийн Яармаг дахь Вива Сити орчимд баавгай орж ирсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу НБОГ-ын ажилтнууд тухайн газарт ажиллаж байгаа аж. Нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудаас тодруулж, эргэн мэдээлэх болно.

Иргэдэд өгөх сэрэмжлүүлэг

  • Баавгайтай таарсан тохиолдолд ойртох, дагаж зураг, бичлэг хийхээс зайлсхийх.

  • Баавгайг өдөөн хатгах, үргээх гэж оролдохгүй байх.

  • Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдаа хараа хяналтгүй орхихгүй байх.

  • Холбогдох байгууллагын заавар, сэрэмжлүүлгийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.




Өнөөдөр могой өдөр

9 цагийн өмнө