ТОДРУУЛГА: "Аса циркт хүүхдүүд нэгнийгээ зодож хөнөөсөн хэргийг хаах гэж байгаа гэх мэдээлэл нь худал мэдээлэл" гэв

ТОДРУУЛГА: "Аса циркт хүүхдүүд нэгнийгээ зодож хөнөөсөн хэргийг хаах гэж байгаа гэх мэдээлэл нь худал мэдээлэл" гэв

Цахим сүлжээнд нэр бүхий иргэн хэсэг хүүхдүүд нэгнийгээ зодож, хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг хийсэн этгээдийг олж тогтоогоогүй тул хэргийг хааж байгаа" гэх утгатай мэдээллийг түгээсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, нэр бүхий цахим хаягаас "Аса циркт 10-нд 17 настай хэсэг хүүхэдийг зодож нүдээд хутгалж алсан сурагтай. Цагдаа нар хэн хисэн тодорхойгүй бна гээд хэргийн хааж бгаа юмуу даа" гэх мэдээллийг нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. 

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүхбаатар дүүрэгт байрлах Аса циркт хүн нас барсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл" гэдгийг тодотголоо.