"Туулын хурдын замын төсөл"-ийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдийг Х.Нямбаатартай хамт яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ

"Туулын хурдын замын төсөл"-ийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдийг Х.Нямбаатартай хамт яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарт 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдээлж буй. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг "Туулын хурдын замын төсөл"-тэй холбоотойгоор бусдад давуу байдал олгосон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл Х.Нямбаатартай хамт таван албан тушаалтныг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Хотын дарга асан Х.Нямбаатарын хэрэгт Туулын хурдын замын төслийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдийг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа аж. 

Тус үнэлгээний хорооныхон "Тусгай зөвшөөрөлтэй нь нотлогдохгүй, Ерөнхий инженер нь коллеж эчнээгээр төгссөн" БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань" группийн "Хаоюань женерал констракшн" ХХК гэх Хятадын иргэн Liu Daiwen-ний компанийг "Туулын хурдны зам"-ын тендерт шалгаруулж, улмаар нийслэлээс тус компанид 500 орчим тэрбум төгрөгийг олгосон байдаг юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "тус үнэлгээний хорооны гишүүд шаардлага хангахгүй дээрх хятад компанийг "Туулын хурдны зам"-ын тендерт шалгаруулахад Хотын дарга асан Х.Нямбаатар нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэх мэдээлэл байна."

Үнэлгээний хорооныхон "Тусгай зөвшөөрөлтэй нь нотлогдохгүй, Ерөнхий инженер нь коллеж эчнээгээр төгссөн" Хятадын компанийг "Туулын хурдны зам"-ын тендерт шалгаруулсан байсан талаарх өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө