Энэ дөрөвдүгээр сарын 12-ны өдөр /2022.04.12/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй гэх дуудлага мэдээллийг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус автомашин дотор явсан иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож өнөөдөр өглөө дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.