Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлээд байсан юм.
Тэгвэл Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдөр /2026.10.14/ өөрчилж, суллах шийдвэр гаргалаа. Өмгөөлөгч нарынх нь гаргасан хүсэлтийг шүүх хянан хэлэлцээд, хуулийн дагуу талуудад баримтыг танилцуулсны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэжээ.
Цагдан хорихыг өөрчилсөнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.