Украины Ерөнхийлөгч В.Зеленский Мариуполь дахь “Азовсталь” гангийн үйлдвэрээс “энгийн иргэдийг гаргах шаардлагатай байгаа” ч “гал зогсохгүй” байгааг анхааруулжаа. Тэрээр, “Олон хүүхэд, эмэгтэйчүүд тэнд үлдсэн. Зүгээр л тамыг төсөөлөөд үз дээ. Хоёр сар гаруй үргэлжилсэн буудлага, бөмбөгдөлт, байнгын үхэл тэдний ойролцоо болсон” гэжээ. Мөн В.Зеленский, “Украины эрх баригчид Мариуполь хотыг хамгаалж байгаа манай цэргийн баатруудаа аврах шийдэл олохын тулд бүхнийг хийж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN