Герман улс Украинд долоон өөрөө явагч хуягт их буу /гаубиц/ нийлүүлэх тохиролцоонд хүрлээ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Танктай төстэй их бууны систем нь 40 км хүртэл зайд буудах боломжтой гэж Германы армийн мэдээлжээ. Герман ч мөн Украины цэргүүдэд “хуягт гаубиц”-аар буудахыг сургах болно гэж мэдэгджээ. Сонирхуулахад, өнгөрсөн саруудад Германы засгийн газар болон канцлер О.Шольц Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд цэргийн техникээр хангаагүйн хэмээн Украин болон дотоодын улстөрчдийн шахалтад өртөөд байсан юм.
Эх сурвалж: CNN