Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрээс Украины энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх “дараагийн үе шат” үргэлжилж байна. Үр дүнг дараа мэдээлэх болно” гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Ермак мэдэгджээ.
Мөн НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтарсан цуваа Азовсталь баасан гараг /2022.05.06/-т олон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжтой болно гэж НҮБ өчигдөр /2022.05.05/ мэдэгдээд байсан юм. Харин Украины армиас өнөөдөр /2022.05.06/ "Азовсталь бүс дахь Батлан хамгаалах хүчний ангиудыг бүслэх ажиллагаа үргэлжилж байна. Зарим бүс нутагт дайсан үйлдвэрийг хяналтдаа авахын тулд байлдааны нисэх хүчний дэмжлэгтэйгээр довтолгооны ажиллагаагаа сэргээсэн" гэж мөн мэдэгдээд байна.
Эх сурвалж: CNN