В.Путины найз бүсгүй А.Кабаева Европын холбооны хоригт багтсан гэж эх сурвалжууд мэдээлжээ

В.Путины найз бүсгүй А.Кабаева Европын холбооны хоригт багтсан гэж эх сурвалжууд мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хайр сэтгэлийн холбоотой байсан эмэгтэй Алина Кабаева Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан Москвагийн эсрэг Европын холбооны хориг арга хэмжээний зургаа дахь багцад багтсан тухай Европын дипломат албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Европын холбоо уг саналын төсөлд албан ёсоор гарын үсэг зураагүй ч Брюссельд болж буй тус холбооны элчин сайд нарын уулзалтын үеэр өглөө эрт гарын үсэг зурж магадгүй байна. А.Кабаева 10 гаруй жилийн өмнө гимнастикийн тамирчин байхдаа медаль хүртэж В.Путинтэй анх холбогдож байжээ. Харин В.Путин түүнтэй ямар нэг харилцаатай байсан гэдгээ үгүйсгэсэн байдаг.

Эх сурвалж: CNN