Оросын цэргүүд 400 орчим эрүүл мэндийн байгууламжийг устгасан гэж В.Зеленский хэлжээ

Оросын цэргүүд 400 орчим эрүүл мэндийн байгууламжийг устгасан гэж В.Зеленский хэлжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.05.06/ орой Украинчуудад хандан үг хэлэхдээ "Оросын цэргүүд бараг 400 эрүүл мэндийн байгууламжийг сүйтгэж, гэмтээсэн" гэж мэдэгджээ. Тэрээр, “Украины зүүн болон өмнөд хэсэгт түр эзлэгдсэн бүс нутгуудад эмнэлгийн үйлчилгээ, эмийн хүртээмжийн байдал үнэхээр гамшигт байна. Мөн хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээ бүрэн дутмаг, антибиотик, инсулины хүртээмж дутагдалтай байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN