Ням гарагт болох "Их 7"-ын уулзалтад В.Зеленский оролцоно гэж Германы тал мэдэгджээ

Ням гарагт болох "Их 7"-ын уулзалтад В.Зеленский оролцоно гэж Германы тал мэдэгджээ

"Их 7"-ын бүлгийн удирдагчид Ням гараг /2022.05.08/-т Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй видео хурал хийх гэж байна гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Хэвлэлийн төлөөлөгч К.Хоффманн өчигдөр /2022.05.06/ Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Германы канцлер Олаф Шольц Их 7 /G7/-ын түншүүдтэйгээ он гарснаас хойш гурав дахь удаагаа видео хурал хийнэ. Тавдугаар сарын 8 бол "Европ дахь дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн өдөр юм. Энэ удаагийн Их 7-ын хурлаар Украины нөхцөл байдлыг хамрах хэлэлцэх бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский оролцож, улс орныхоо өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ” гэжээ. 

Эх сурвалж: CNN