ФОТО: Оросууд Мариуполийн театрыг малтаж байгааг хиймэл дагуулаас авсан зургуудад харуулжээ

ФОТО: Оросууд Мариуполийн театрыг малтаж байгааг хиймэл дагуулаас авсан зургуудад харуулжээ

Бөмбөгдөлтөнд өртсөн Мариуполь хотын драмын театрт өргөн хэмжээний малтлага хийж байгаа нь Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад харагдаж байна.

Учир нь одоо тус газар Оросын мэдэлд байгаа бөгөөд хотын хэд хэдэн хэсэгт тулалдааны улмаас үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа аж. Өнгөрөгч гуравдугаар сарын 16 /2022.03.16/-ны өдөр Мариуполь хотын драмын театр бөмбөгдөлтөнд өртсөн бөгөөд тус барилгад хоргодож байсан 300 гаруй хүн амиа алдсан гэж Украины албаныхан үзэж байгаа юм.  Харин Дөрөвдүгээр сарын 29 /2022.04.29/-нд хиймэл дагуулаас авсан зургуудад барилгын хажуу талд кран байгааг харуулсан байна. Мөн театрын хойд болон урд талын явган хүний ​​зам бөмбөгдөлтөд дарагдсан байсныг цэвэрлэжээ.

Эх сурвалж: CNN

Мариуполь хотын театрын барилгын үлдэгдлийг 5 дугаар сарын 06-ны өдөр хиймэл дагуулаас авсан зурагт харуулжээ

Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр авсан хиймэл дагуулын зурагт бөмбөгдөлтөд өртсөн Мариуполь театрыг харж байна