АНУ, Франц, Их Британийн офицерууд Азовсталь үйлдвэрт байж магадгүй гэжээ

АНУ, Франц, Их Британийн офицерууд Азовсталь үйлдвэрт байж магадгүй гэжээ

Оросын армийн бүслэлтэд байгаа "Азовсталь" үйлдвэрт АНУ, Франц, Их Британийн ахлах офицерууд байж магадгүй гэж Хойд солонгос /БНАСАУ/ мэдэгджээ. Энэ тухай Оросын төрийн өмчит РИА Новости агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, “энэ тухай олзлогдсон хүмүүс, бууж өгсөн цэргүүд, тэндээс гарч ирсэн энгийн иргэд хэлж байна. Мөн гадаадын удирдагчид үйлдвэрт гацсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх оролдлого хийж байгаа нь тэдний үгийг шууд бусаар баталж байна. Цашлаад, Францын Ерөнхийлөгч Э.Макроны Оросын удирдагч В.Путинтэй "байнга утсаар ярьж байгаа нь үүнтэй холбоотой байж магадгүй” гэжээ.

Эх сурвалж: Focus.ua