Могойн арлын ойролцоо хийж байгаа байлдааны ажиллагааны талаар Орос, Украины талууд мэдээлжээ

Могойн арлын ойролцоо хийж байгаа байлдааны ажиллагааны талаар Орос, Украины талууд мэдээлжээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины эргийн ойролцоох Могойн арлын бүсэд өөрийн хүчнийхэн Украины хэд хэдэн нисэх онгоц, нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгджээ. 

Тодруулбал, Москвад болсон хэвлэлийн хурал дээр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч И.Конашенков хэлэхдээ, “Украины Су-24 бөмбөгдөгч онгоц, Су-27 сөнөөгч онгоц, буух хүчний гурван Ми-8 нисдэг тэрэг, Туркэд үйлдвэрлэсэн довтолгооны нисгэгчгүй хоёр онгоц, “Станислав” хоёр нутагтан дайрагч завийг устгасан” гэжээ. Мөн тус яам Могой арал дээр Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн нисгэгчгүй онгоцыг унагаж буйг харуулсан бичлэгийг нийтэлжээ.

Харин Украины тал, Могойн арлын эргэн тойронд байлдааны ажиллагаа болж байгаа гэсэн боловч ямар хохирол амссан талаар тайлбар хийгээгүй байна. Мөн тус арал дээр Оросын десантын хөлөг онгоцыг устгаж буйг харуулсан нисгэгчгүй онгоцны бичлэгийг нийтэлж, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хоёр системд цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

5-р сарын 7-нд Украины Могойн арал дээр утаа гарч байна.