Украинд хамгийн олон тэсрэх бөмбөг, мина илрүүлсэн нохой В.Зеленскийгээс шагнал хүртжээ

Украинд хамгийн олон тэсрэх бөмбөг, мина илрүүлсэн нохой В.Зеленскийгээс шагнал хүртжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский тус улсын хамгийн алдартай нохой болох Патроныг шагнажээ. Патрон нь Оросын довтолгооноос хойш Чернигов хотод тэсрэх бөмбөг устгах багтай ажиллаж, 150 орчим тэсрэх бөмбөг, мина илрүүлсэн гавьяа байгуулжээ. В.Зеленский Канадын Ерөнхий сайд Ж.Трюдотой уулзах үеэрээ Патрон болон түүний эзэн М.Илиевт "Зоригт үйлэстэн” төрийн дээд шагнал гардуулжээ. Учир нь Чернигов хотод ажилласан мина цэвэрлэх баг ажилдаа Канадын технологийг ашигласан ажээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө